Posts

хүслийн мод

Image
Монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс Буддын шашин соёлыг эрхэмлэж чадах чинээгээрээ нүглээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн уламжлалтай. Аль нэгэн шашны цаад талд олон зуун хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил оршдог. Өнөө хэр хэн ч аль нэгэн шашныг бусдаас илүү буюу дутуу, эсвэл туйлын үнэн гэж нотлоогүй, тийм боломж ч үгүй болохоор, хүн бүр өөр өөрийн хүсэл, итгэл үнэмшлээр сонголтоо хийх эрхтэй биз. Ямартаа ч өдгөө энэ цаг үед зөвхөн манайд л гэхэд шашны олон урсгалууд иргэдийн оюун санаанд бодитоор нөлөөлж байгаа нь үнэн. Монголчууд олон зуун жил бурхан шашныг шүтэж, хөгжүүлж ирсэн хийдийн нэг бол Гандантэгчэнлин хийд юм. Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан. Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий. Анх байсан Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг а...

Үнэн

Image
Өчнөөн олон удаа өөрийн хувьд туйлын үнэнийг өчивч өөр хэн нэгний хувьд өчүүхэн ч үнэ цэнэгүй... Үнэнийг ганц л удаа худал үгээр халхлахад өнөө худал нь үнэн болон хувирч тайвшралыг олох нь юутай харамсалтай... Үнэн гэж юу вэ? Би философи мэдэхгүй ээ, энийг тайлбарласан өчнөөн олон онол байгаа л даа. Туйлын үнэн гэж үгүй бүх зүйл харьцангуй. Гэвч тэр олон онолоос илүү бодит амьдрал дээр "сонсоход" тайвшралыг олж байвал л тэр үнэн болдог юм шиг. Өнөөдөр хэлсэн худал үгний минь хариу ирээдүйд алдаа болох вий гэхээс эмээнэ. Гэвч ирээдүйд би юу болохыг мэдэхийг хүсэхгүй ... юу тохиолдоно түүнийг л туулж гарах нь тодорхой...  (үргэлжлэл бий)

Чамд...

Image
Чи миний амьдралд зүгээр л нэг байдаг хүмүүсийн адил орж ирсэн. Гэнэтийн учрал, санамсаргүй мөргөлдөөн, үдэшлэгээр танилцсан аль нь ч биш бүх зүйл нүд ирмэхийн зуур л болоод өнгөрсөн. Эхэндээ байдаг л нэг учрал мэт санагдсан ч хүнийг нь таних тусам сонирхол татаж бүр л хамт байх тусам аз жаргалтай байх болсон. Хүн харахад хэзээ ч байж болохгүй, өөрсдөөсөө өөр хүнд хэлэхэд хэзээ ч ойлгохгүй тийм этгээд дурлал. Одоо харин омголон залуу насны  минь ааг омгийг хага дарж зүрхэнд минь шигдсэн тавгүй хадаас... хэзээ ч минийх болохгүй, хэзээ ч явж мэдэх эрсдэлтэй хайр минь Хэрвээ чи тэрнийх яасан ч болохгүй гэдгээ мэдсэн ч хэн нэгнийг хайрладаг бол заавал авч үлдээрэй үлдэх ч ёстой өөрийнхөө төлөө хувь тавилангийн золиос байхгүйн төлөө хэн нэгнийг тултал уучилж сураарай! Гэхдээ заримдаа авч болдоггүй зүйл гэж байдаг юм шүү!💪🏽

Аз жаргал

Image
Аз жаргал…. гэгч юу юм бол. Та нэг эргэцүүлэн боддоо…Гарт баригдаж нүдэнд үзэгдэх, эдлэж хэрэглэж байгаа зүйлс эсвэл сэтгэл санааг өөдрөг болгодог хоосон орон зай, энерги юм болов уу? Миний хувьд аз жаргалыг гэр бүлийн тогтвортой байдал, халуун дулаан уур амьсгалаар ойлгодог. Ер нь хувь хүн аз жаргалтай байна аа гэдэг нь гэр бүл, эргэн тойрноос нь шалтгаалдаг байх.Намайг 10-р ангид байхад ээж маань УБ-т хувийн хоолны газар ажиллуулахаар явсан юм. Мэдээж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлж, хуримтлалтай болох гээл, нөгөө л мөнгөний асуудал…Манайх ам бүл 4. Би айлын том нь учраас ээжийн үгүйд надад гэр орноо харах гээл их хариуцлага үлдсэн юм. Ээж маань гэртээ сард 1 л удаа ирдэг байлаа. Гэр бүлийн нэг хүн маань ялангуяа ээж маань байхгүй болохоор гэр нэг л хоосон, хүйтэн харанхуй ч юм шиг, анир чимээгүй эхний хэдэн сар бид 3 ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрөөдөг байж билээ. Ээжийг хүрээд ирэхээр аав дүү бид 3 яг л жоохон хүүхэд шиг хөөрцгөөгөөл… цаанаа л баяртай. Халуун ам бүлээрээ ширээ...

Миний амьдралын утга учир зорилго

Image
    Хүн төрөлийг олно гэж зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил хэцүү зүйл атал энэ хорвоогийн хамгийн азтай хувь дохиол биз. Ээжийнхээ биенээс бие амьнаас амь тастаж төрөөд аавынхаа алган дээр бөмбөрөн анхны үр нь болж өссөндөө би их баярладаг. Гэтэл Хүмүүний амьдралын гол зорилго юу билээ хүн юунд хүрэх гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж сурна вэ?  Энэ асуулт надал бодогддог болов. Магадгүй Энэ асуултын хариулт хүн бүрт өөр өөр байдаг байх. Яагаад гэвэл хүн бүрийн бодол санаа өөр хүсэл зорилго өөр амьдралын утга учирч мөн өөр. Гэхдээ хүн болгонд хайрладаг нэг зүйл байдаг гэж би боддог энэ бол хүн хүнээ хайрладаг. нэг хүн юу юунаас илүү ээж аавыгаа хайрлаж байхад нөгөө нь өөрийн амраг хайртаа хайрлаж байх.  Гэвч энэ нийгэмд хүмүүс юу юунаас илүүтэй эд хөрөнгө эрх мэдэл шунал хүслийг хайрлах болж. Өнөөх бие биетэйгээ л хамт байвал өдөр шөнийн алинд нь ч жаргал зовлонг хамтаа туулах хайр сэтгэл, өр авлаг нэхдэггүй эхийн ариун сэтгэл, зуу зуун хоног хөдөлж хураасан бүхнэ...
Image