хүслийн мод

Монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс Буддын шашин соёлыг эрхэмлэж чадах чинээгээрээ нүглээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн уламжлалтай. Аль нэгэн шашны цаад талд олон зуун хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил оршдог.
Өнөө хэр хэн ч аль нэгэн шашныг бусдаас илүү буюу дутуу, эсвэл туйлын үнэн гэж нотлоогүй, тийм боломж ч үгүй болохоор, хүн бүр өөр өөрийн хүсэл, итгэл үнэмшлээр сонголтоо хийх эрхтэй биз.
Ямартаа ч өдгөө энэ цаг үед зөвхөн манайд л гэхэд шашны олон урсгалууд иргэдийн оюун санаанд бодитоор нөлөөлж байгаа нь үнэн. Монголчууд олон зуун жил бурхан шашныг шүтэж, хөгжүүлж ирсэн хийдийн нэг бол Гандантэгчэнлин хийд юм. Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан.
Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий. Анх байсан Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг аж. Хээрийн ганц чулууг бурхан болтол нь шүтсэн домгийн нэгэн адил аливаа хүслийг биелүүлнэ хэмээн итгэж ирсэн шалтгаан нь их хэлмэгдүүлэлтийн үед хийдийг галдан шатаахад Гандангийн дуган дацангаас шаталгүй бүтэн үлдсэнтэй холбоотой. Монголчууд сүм хийдийн гол баганыг босгохдоо газар шинжиж залуу, яргүй цэвэрхэн мод сонгож авчран аравнайлж босгодог заншил уламжлалтай. 200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай шид нь өнөөг хүртэл хадгалагдаж буй нь энэ юм.


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын утга учир зорилго

Аз жаргал