Миний амьдралын утга учир зорилго

    Хүн төрөлийг олно гэж зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил хэцүү зүйл атал энэ хорвоогийн хамгийн азтай хувь дохиол биз. Ээжийнхээ биенээс бие амьнаас амь тастаж төрөөд аавынхаа алган дээр бөмбөрөн анхны үр нь болж өссөндөө би их баярладаг. Гэтэл Хүмүүний амьдралын гол зорилго юу билээ хүн юунд хүрэх гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж сурна вэ?  Энэ асуулт надал бодогддог болов. Магадгүй Энэ асуултын хариулт хүн бүрт өөр өөр байдаг байх. Яагаад гэвэл хүн бүрийн бодол санаа өөр хүсэл зорилго өөр амьдралын утга учирч мөн өөр. Гэхдээ хүн болгонд хайрладаг нэг зүйл байдаг гэж би боддог энэ бол хүн хүнээ хайрладаг. нэг хүн юу юунаас илүү ээж аавыгаа хайрлаж байхад нөгөө нь өөрийн амраг хайртаа хайрлаж байх.  Гэвч энэ нийгэмд хүмүүс юу юунаас илүүтэй эд хөрөнгө эрх мэдэл шунал хүслийг хайрлах болж. Өнөөх бие биетэйгээ л хамт байвал өдөр шөнийн алинд нь ч жаргал зовлонг хамтаа туулах хайр сэтгэл, өр авлаг нэхдэггүй эхийн ариун сэтгэл, зуу зуун хоног хөдөлж хураасан бүхнээ зөвхөн чамд л зориулдаг аавын нандин сэтгэлийг хүмүүс юуман чинээ бодохоо байж. Гэтэл хүмүүсийн тэгтлээ их хүсэж байгаа мөнгө эд хөрөнгө нэр алдар юунд чиглэх вэ энэ бол хүний хэрэгцээнд гэвч хүний хэрэгцээ гэж чухам яах гэж байна вэ энэ бол хүмүүс тав тухтай эрүүл энх элэг бүтэн байхад хэрэгтэй. Мэдээж эрүүл энх тав тухтай элэг бүтэн байх нь хүнийг хз жаргалд хөтлөх бишүү.  Хүмүүс нэг зүйлийг хийхийн тулд нөгөөхийг нь золионд гаргадаг гэвч эд хөрөнгөтэй болохын тулд аз жаргалыг золионд гаргах нь хүний адгийн тэнэгийг илтгэх биз. Гэвч энэ зөвхөн миний л бодол гэхдээ би энэхүү бодлоо буруу зүйл гэж үзэхгүй байна. Та өөрөөсөө нэг асуугаарай хүн яах гэж эрх мэдэл эд хөрөнгийг цуглуулдаг вэ ?

Comments

Popular posts from this blog

хүслийн мод

Аз жаргал